• Б.Энх-Амгалан:”Тэнгэрийн тойрог” төсөл хэрэгжсэнээр замын түгжрэл 46 хувь, агаарын бохирдол 20 хувиар буурна

    2020-03-11

    Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийж байна. Тэрээр “Тэнгэрийн тойрог”авто  зам барих төслийг хэрэгжүүлэх болсон талаар мэдээллээ.

    Мэдээллийн эхэнд салбарын  сайд Монгол Улсын хүн амын тал нь оршин суудаг нийслэлд хотод агаар, хөрс, замын түгжрэл гээд олон тулгамдсан асуудал бий. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар  шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлсний  үр дүнд агаарын бохирдол бодит хэмжээгээр буурсан гэдгийг онцлон хэллээ.

    Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хоёр томоохон төсөл хэрэгжүүлэх болсон  талаар танилцуулав.

    • Нэгдүгээрт, Нийслэлийн А бүсэд “Тэнгэрийн тойрог” төслийг хэрэгжүүлж  авто зам барихаар шийдвэрлэв.

    Уг зам нь  6-12 метрийн өндөрт, 13 километрийн урттай,  2 урсгалтай,  4 эгнээтэй, төлбөртэй,  27 орох  гарах цэгтэй байх юм байна.  “Тэнгэрийн тойрог зам”-ыг барьснаар Улаанбаатар хотын замын түгжрэл 46 хувь, агаарын бохирдол 20 хувь буурна гэсэн тооцоог гаргажээ. Гүүрэн замын дагуу нийтийн тээврийн шугамыг давхар ашиглах боломжтой төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар байх ажээ.

    Нэг нийтийн тээврээс 1 ам.доллар буюу километр тутамд 15 центийн хураамжаар зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүгээ нөхнө.

    Энэхүү төсөл нь Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа-2050”, нийслэлийн Засаг даргын Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд хийгдэх бүтээн  байгуулалт юм.

    “Тэнгэрийн тойрог зам” нь…

    Сансарын аюулгүйн тойргоос Зүүн  4 зам, урагшаа Нарантуул, цаашлаад Дүнжингарав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хан-Уул дүүрэг, Нарны гүүр наашлаад баруун 4 зам, Гэсэр сүм, 100 айл  гэсэн тойргоор баригдана.

    Засгийн газар болоод орон нутгийн төсвөөс ямар нэгэн төсөв гарахгүй. Концессоор хийнэ гэх мэдээллийг салбарын сайд өгч  байна. Зураг төсөл боловсруулах,  барих, ашиглах шилжүүлэх гэсэн нөхцөлтэй 25 жилийн хугацаатай төсөл ажээ. Энэ төсөл хэрэгжсэнээр нийслэл хот бүтэн нэг тойрог замтай болно.

    • Хоёрдугаарт, дэлхийн олон оронд хэрэглэгддэг дүүжин тээврийн төслийн талаар танилцууллаа.

    Монгол Улс олон Олон Улсын хөжлийн ассоциаци хоорондын санхүүжилтын хэлэлцээрээр соёрхон баталсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төсөл юм. Нийтдээ 60.7 сая еврогийн өртөгтэй зээлийн хэлэлцээг 40 жилийн хугацаатай, жилийн хүү 1 хувь хүрэхгүй нойл мянганы 76 хувь, нэн хөнгөлөлттэй 12 жилийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.

    Эхний ээлжинд Баянхошууны уулзвар, Ханын материал, III,IV хорооллын эцэс хүртэл 4.9 км дүүжин тээвэр хийнэ.

    Дүүжин тээврээр өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэнэ гэсэн анхны ТЭЗҮ гарсан. Хугацаа 16 минут, буудал хооронд 1.6-6 км байхаар төлөвлөсөн.

    Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулна гэж үзэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • энэ ажлыг гэнэт нэг хүн гэнэтхэн нэг ѳглѳѳ сэрээд аан ийм гээд тѳлѳвлѳѳд хийчдэггүй юмаа.асар олон жилийн судалгаа шинжилгээ хѳдѳлмѳр бүхэл бүтэн баг хамт олон мэргэжлийн инженерүүд олон хүний хүч хѳдѳлмѳр байдаг юмаа .та бидний халааснаас нэг тѳгрѳг ч авахгүй улсаас ч мѳнгѳ авахгүй гадны хѳрѳнгѳ оруулалтаар хийгдэх ажил байна .харин бид түгжирээнд 2 цаг зогсоод 5000-10000 тѳгрѳгний бензинээ алтан цагаа үрээд зогсохуу эсвэл 2750 тѳгрѳг тѳлѳѳд 10 минутанд хүссэн газараа очихуу гэдэгээ л шийдэх юмаа. зарим хүмүүс тэнгэрийн тойрогоор явахгүй түгжирээндээ явж байсан ч болно .хүсэж байгаа хүмүүс нь хүртэе ээ .зарим нь зурагтаар гарч байгаа мэдээг ч ойлгохгүй юмаа .юм уншаачээ судлаачээ 10минутын мэдээг тогтоод гүйцэт үзчээчээ.аливаа зүйлийг буруу шаах болохгүй бүтэхгүй гэж шүүмжлэх амархаан амархан .ѳѳрийн мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг бурна гэдэг л гутамшиг.хүмүүсийн ажилд битгий садаа бол зүгээр л тэдэнд хийж бүтээх боломж олго.

    • Za baga muruuduurei. Ter neg ulgeriin zurag bariad 10 jil shahuu yavsan nuhur heden huviig n ugue gej lobbidoov. Ehleed zamiin tsagdaagiin guuree harchih door bsan tugjreliig deer gargahad tiim ih mungu ureh erh chamd bhguu

    • Хийе гээд зүтэгвэл болохгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй гэдгийг Хүрэлсүхийн засгийн газар харуулсан Гадны оронд хэрэгжээд бодит жишээ болсон юмыг зориглоод ажил болгоход болохгүй зүйл байхгүй Хийх бүтээх сайн санаачлагыг үгүйсгээд яахав нөхөдөө Бид чадна

    • Za saihan medee bn enend ger horoolol oyutan suragch geel engiin ard tumen tugrelgui zorchih bolno ingej l zorigtoi hiih heregtei darhanii zam unuu margaashiin yum yriad bga hulduu garuud mun AN iin har pr chid bur tsaashaa darhanii zam ybdggaaraa hiigdne medeej ene tusul hotiin heden zuun myngan hunii erh ashigt niitsne

    • манайд ийм зам тавих эрт бна Энэ мөнгөөрөө гэр хорооллоо орон сууцанд оруул тэгвэл утаа бгасна. Хотод дугаарын хязгааралт хийдэг шиг хөдөө аймгуудад хий.  Одоо хотод түгжрэл алга бна

    • Тэнгэрийн амьтан минь эхний ээлжинд эхлүүлсэн ажил буюу Дарханы замаа дуусгачаад бүлт үсрээрэй

    • Дүүжин зам ганцхан шугамтай, зорчигчийн тоо цөөн, өртөг өндөр атлаа үр ашиг бага төсөл. Хотын дарга амарсайхан энхамгалан 2 хэрэггүй төслөөр мөнгө идэх гэж байна

    • Миеэгийн тавиул чадахгүй ээ. Дүүжин замаар зорчих зорчигчийн тоо нь бага, ганцхан шугамтай, өндөр өртөгтэй, үр ашиг багатай төсөл. Амарсайхан энхамгалан 2 нийлж хэрэггүй төслөөр мөнгө идэх гэж байна

    • Энэ ёcтой ажлаа мэддэггүй сайд Дарханы замыг юу гэж шаагаад байлаа бараг өнгөрсөн намар л ашиглалтанд орно гэсэн юу байгүй олон хүний амь бас олон иргэд машин техникээрээ хохирлоо 

    • Юу гээд солиороод байгаа новш вэ, Дарханы замаа хурдан дуусгаач. Энэ МАН-д үнэхээр чадвартай хүн нэг ч алга.

    • Юу гээд солиороод байгаа новш вэ, Дарханы замаа хурдан дуусгаач. Энэ МАН-д үнэхээр чадвартай хүн нэг ч алга.

    • Концес ч бай,хөнгөлөлттэй зээл ч бай ямар нэг хугацааны дараа эргэн төлөгдөх учиртай.Энэ өрийг  Энх-Амагабн,Амарсайхан нарын үед төлөгдөхгүй байж болно,Ямар цаг үед төллөө гэхэд ард түмний нуруун дээр л бууна.Бид үр хүүхэдээ хэтэрхий их өрийн дөрөмт үзүүлмээргүй байна аа. Ээж,аавынхаа тэтгэврийг зээлээр  авч амьдарлаа дээшлүүлэх гэж тэд банкинд барьцаа баталгаа гасан хувийн өрийн дарам дээр улсын өөрийн дарамт нэмэгдэхээр юу болох вэ?

    • Энэ ёcтой ажлаа мэддэггүй сайд Дарханы замыг юу гэж шаагаад байлаа бараг өнгөрсөн намар л ашиглалтанд орно гэсэн юу байгүй олон хүний амь бас олон иргэд машин техникээрээ хохирлоо 

    Холбоотой мэдээ