• В.Терешковагийн саналыг дэмжсэнээр Путин 2036 он хүртэл Оросыг удирдах боломжтой боллоо

    ОХУ-ын парламент өчигдөр орой Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хуралдаж, 2024 онд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах Ерөнхийлөгч Путиныг дахин 12 жил Орос улсыг удирдах боломжийг нээх санал хураалтыг явууллаа.

    Путины “Нэгдмэл Орос” намаас гаргасан уг санал олонхийн дэмжлэгийг авснаар Владимир Путин 2036 он хүртэл тус улсын Засгийн эрхийг барих зам нээгдэж байна.

    Сансарт ниссэн анхны эмэгтэй гэдгээрээ алдартай, эрх баригч “Нэгдмэл Орос” намын гишүүн Валентина Терешкова анх уг саналыг өргөн барьсан юм.

    Дэлхийд хамгийн анх сансарт ниссэн Валентина Терешкова бол Оросын ард түмний хамгийн их хайрлан хүндэтгэдэг улстөрч эмэгтэй.

    В.Путин ч удалгүй парламентын танхимд орж ирж, олонхын дэмжлэгийг авсан уг саналыг дэмжиж байгаагаа мэдэгджээ.

    Тэрбээр “Зарчмын хувьд ийм сонголт байж болно. Хэрэв Үндсэн хуулийн шүүх ийм нэмэлт өөрчлөлт оруулах нь үндсэн хуулийн зарчим болон бусад үндсэн заалттай зөрчилдөхгүй гэсэн албан ёсны дүгнэлтийг гаргасан тохиолдолд биелэх боломжтой санал” хэмээн тодотгосон аж.

    Ирэх дөрөвдүгээр сарын 22-нд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтийн санал асуулга явуулж байж эцэслэн шийдэх юм. Мөн

    67 настай Владимир Путин Оросыг 20 жилийн турш удирдаж байгаа бөгөөд Иосиф Сталиныг үеэс хойш Оросыг хамгийн удаан хугацаанд удирдсан хүн болоод байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Оросын ард түмнийг өрөвдөлтэй гээд чи доромжлоод хэрэггүй. Тэд чамаас ухаантай хүмүүс.парламентаараа хэлэлцээд, ард түмнээрээ хэлэлцүүлээд батлавал болохгүй зүйл юу байх вэ дээ. Их мэдэгчээ

    • хувхай орсууд тун удахгүй задран унана тэр нь ч дээр халимаг, тува, якутууд монголын мэдэлд ирэх цаг тун удахгүй 

    • хувхай орсууд тун удахгүй задран унана тэр нь ч дээр халимаг, тува, якутууд монголын мэдэлд ирэх цаг тун удахгүй 

    • Орос тогтвортой л байна гэсэн үг угаасаа дарангуйлал доор хүчирхэгжиж  ирсэн түүхтэй улс. Ардчилал эрх чөлөө хувь х хүний асуудал улс орон нэгдмэл байж хөгжинө.Олон толгойтой Монгол маань 1туг доор нэгдээсэй.

    • Орогсод тогтвортой л байна гэсэн үг угаасаа дарангуйлал доор хүчирхэгжиж  ирсэн түүхтэй улс. Ардчилал эрх чөлөө хувь х хүний асуудал улс орон нэгдмэл байж хөгжинө.Олон толгойтой Монгол маань 1туг доор нэгдээсэй.

    • Захын  республикүүдээ  ,хаячихдаг  дарга  ,байна  лээ. 80  настайдаа  ,бүүр  ,мартах ,байх  даа.  Хойт  солонгостой  адил  зарчим  юм байна  даа.  Трешкова  90 гарсан  хүн  шүү  дээ.  Нөхрөөсөө  салсан.  Улс  төрийг  ойлгох  уу.

    Холбоотой мэдээ