• БНСУ болон Японоос хүндэтгэх шалтгаантай иргэдээ авчрах шийдвэр гаргалаа

    Засгийн газрын хуралдаан болж хуралдаанаар шинэкоронавирусийн халдварын эсрэг арга хэмжээний талаар хэлэлцэж байна. БНСУ болон Японд байгаа эх орондоо ирэх хүсэлт гаргаад буй монголчуудаасаа эхний ээлжинд хүндэтгэх шалтгаантай иргэдээ авах шийдвэрийг гаргажээ.

    Эхний ээлжинд Өмнөд Солонгосоос 300 гаруй, Японоос 100 гаруй иргэнээ авч ирнэ хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр явсан, жирэмсэн, ахмад настан, бага насны хүүхэдтэй хүн гэх мэтчилэн шалтгаантай иргэд хамрагдах юм байна.

    Цаашид Европоос болон Москва, Истанбулд байгаа иргэдээ авч ирэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах талаар хуралдаан дээр  ярилцаж байгаа аж.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ