• Франц иргэнтэй хамт байсан эхний 26 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

    2020-03-11

    Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тусгаарлагдсан франц иргэнтэй хамт байсан буюу нэгдүгээр хавьтлын 26 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ.

    Энэ талаар Засгийн газрын Хэвлэл,мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлсэн байна.

    Эдгээр 26 хүн дотор түүний орчуулагч, Улаанбаатарт хамт ажиллаж байсан хүмүүс болон хоол хүргэж ирсэн хүмүүс багтжээ.

    Нйит 123 хүнийг нэгдүгээр хавьталд тогтоосноос үлдсэн хүмүүсийн шинжилгээ үргэлжилж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ