• Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн 64 настай Ш-ийг Орхон аймагт тусгаарлалаа

    2020-03-10

    Монгол Улсад ирсэн Францийн иргэнээс коронавирусийн халдвар илэрч, анхны тохиолдол бүртгэгдлээ.

    Түүнийг 14 хоног өөр өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг өгсөн нь ч Монголд ирсэн гуравдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн олон нийтийн газраар явж, хэд хэдэн ресторанд хоолложээ. Холбогдох байгууллагуудаас түүнтэй хавьтсан нэгдүгээр болон хоёрдугаар хавьтлын хүмүүсийг тогтоон тусгаарлаж эхлээд байна. Албаныхны хэлж байгаагаар 500 гаруй иргэнийг ажиглалтад авч тусгаарлах шаардлагатай болж байна.

    • Тэгвэл Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн 64 настай иргэн Ш-ийг  өнөөдөр Орхон аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлалаа. Одоогоор биеийн байдал хэвийн, халуураагүй байна. Шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-рүү илгээсэн. Хариу нөгөөдөр буюу энэ сарын 12-нд гарах юм байна.
    • Иргэн Ш-ийн ойрын хавьтал гэр бүлийн 4 хүнийг ажиглалтад авлаа.
    • Мөн Вирусийн халдвартай болох нь тогтоогдсон Франц Улсын иргэнтэй хамт Улаанбаатарт ирсэн охинтойгоо уулзахаар энэ сарын 4-нд Эрдэнэтээс нийслэлд очсон нэг  иргэнийг тусгаарлажээ.  Уг иргэн нь  5-нд Эрдэнэт хотод буцаж иржээ.  Иймд түүнийг гэр бүлийнх нь хамт ажиглалтын байранд тусгаарлаж,шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-рүү илгээсэн байна. Хариу нөгөөдөр буюу энэ сарын 12-нд гарах юм байна.  
    • Украин Улсад COVID-19 вирусийн халдвар бүртгэгдсэн. Иймд тус улсаас энэ сарын 10-нд Эрдэнэт хотод ирсэн Украйн иргэнийг ажиглалтын байранд тусгаарлалаа.

    Мөн Вирусийн халдвартай болох нь тогтоогдсон Франц Улсын иргэний орчуулагчийн ээж нь Орхон аймгийн иргэн,  Франц хүнтэй хамт онгоцоор зорчсон ДЭМБ-ын мэргэжилтнүүд Орхон  аймагт сургалт зохион байгуулсан гэсэн нь худал мэдээлэл болохыг тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

    Аймгийн Засаг даргын гаргасан захирамж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ