• Д.Сарангэрэл:Франц улсын иргэний эрүүл мэндийг хамгаалахын тулд бүх нөөцөө дайчилж ажиллана

    2020-03-10

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулах үеэр “Франц улсын иргэний эрүүл мэндийн төлөө бүх нөөцөө дайчилж ажиллана” хэмээлээ.

    Тэрээр “Вирус өөрөө ямар ч хил хязгааргүй. Тухайн хүнийг Франц улсын Марсел хотод байхад халдвар бүртгэгдэж байсан юм билээ. Дэлхийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улсын хувьд Франц улсын Элчин сайдын яамнаас тавьж байгаа хүсэлтийг аль болох харгалзан үзэж, Франц улсын иргэний эрүүл мэндийг хамгаалахын тулд бүх нөөцөө дайчилж ажиллана” гэсэн юм.

    Гадны улс орнуудад ч мөн адил гадаадын иргэн коронавирусын халдвар авсан тохиолдолд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа олон жишээ байна. Хятадын Гуандонг мужийн нийслэл Гуанзуд гэхэд хоёрдугаар сард Пакистаны иргэнийг Хятадын эмч нар эмчлэн, бүрэн эдгээж эх оронд нь буцаасныг Xinhua агентлаг мэдээлж байлаа.

    Мөн тухайн иргэнийг яагаад 14 хоног тусгаарлаагүй гэх асуудал гараад буй.

    Үүнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ДЭМБ-аас дэлхийн коронавирусын халдвар голомтлон гарсан таван орноор БНСУ,БНХАУ,Япон,Итали,Иран улсуудыг зарласан. Тийм ч учраас энэ улсуудаас ирсэн бүх иргэдийг 14 хоног тусгаарлаж байгаа. Мөн ямар улсын иргэнээс нь үл шалтгаалан халуурч, ханиалгах шинж тэмдэг илэрсэн бол тусгаарлаж байгаа. Францын иргэний хувьд Монголд буусан гуравдугаар сарын 2-ны өдөр ирэхэд халуун нь хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй учраас тусгаарлаагүй” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ