• Коронавирус:Францын иргэний явсан маршрут

    2020-03-10

    Гуравдугаар сарын 2-ны өдөр “Аэрофлот”-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах энержи” компанид ажилладаг Францын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн нь тогтоогдсон.

    Онгоцноос бууснаас хойш Дорноговь аймгийн Улаанбадрах сум хүртэлх зорчсон,үйлчлүүлсэн газруудын мэдээлэлтэй танилцана уу. Эрүүл мэндийн байгууллагын хийсэн тандалтаар нэгдүгээр хавьтлын гэр бүл, найз нөхөд болох 500 орчим хүнийг тогтоогоод байна.

    Хэрвээ энэ өдөр эдгээр газруудаар зорчсон, эсвэл зорчиж явсан хэн нэгнийг мэдэх бол эхлээд Эрүүл мэндийн байгууллагын утсаар хамгийн эхэнд хандаж, ариун цэврийг сайтар сахиж, өөрийгөөө тусгаарлахыг ЭМЯ-наас зөвлөж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ