
COVID-19 ийн халдвар илэрсэн франц иргэнтэй нэг онгоцонд ирсэн ДЭМБ-ын зөвлөх багийнхан ЭМЯ-ны ажлын хэсгийнхэнтэй хамтран Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх болон авч хэрэгжүүлж буй ажлуудтай биечлэн танилцсан юм.
Ийн танилцаж явахдаа амны хаалт зүүгээгүй гэх шүүмжлэлд өртөөд байна. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатартай, Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицагийн хамт уулзаж, санал солилцсон билээ.
Тэгвэл ДЭМБ-ын зөвлөх багийнхныг өнөөдөр ХӨСҮТ-д тусгаарласныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ. Тэдний шинжилгээний хариу маргааш гарах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй