• Ж.Амгалан:Францын иргэнтэй нэгдүгээр хавьтал болсон иргэн Дэжидмаа өөрийн сайн дураар тусгаарлагдсан

    2020-03-10

    Франц улсын иргэнтэй  нэгдүгээр хавьталд болсон  Идэрболд, Дэжидмаа нар хуулийн шаардлага биелүүлэхгүй Улаанбаатар хот руу нэвтэрсэн гэх мэдээлэл гарсан.

    Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Албаны дарга, хурандаа Ж.Амгалан “н.Идэрболд өчигдөр Улаанбаатарт орж ирэнгүүтээ тусгаарлагдсан. Харин н.Дэжидмаа нь энийг өглөө мэдээд өөрийн сайн дураар тусгаарлагдсан” гэлээ.

    “Хэрвээ УОК-оос гаргасан шийдвэрийг зөрчвөл Монгол улсын Зөрчлийн хуулийн 5.13-аар оногдуулдаг шийдвэрийг оногдуулна. Тусгаарлагдах хугацаа дууссаны дараа зөрчлийн хэргийг үүсгэнэ” гэлээ.

    Францын иргэний хувьд өөрийгөө 14 хоног тусгаарлахыг зөвлөсөн ч тусгаарлаагүй. Үүнд ямар арга хэмжээ авах талаар тэрбээр “Монгол улсын хуулиар энэ асуудал шийдэгдэх боловч тухайн иргэний эрх чөлөөг мөн хүндэтгэх хэрэгтэй. Монголчууд үүн дээр ухаалаг хандах хэрэгтэй, өвчин нь байхгүй болсон үед асуудлыг шийднэ” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ