• Д.Сумъяабазар:Шатахууны үнэ буурна

    2020-03-10

    Шинэ коронавирусийн халдварын анхны тохиолдол  манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэд шатахуун худалдан авч, урт дараалал үүсгээд  байгаа билээ.

    Тэгвэл шатахууны нөөцийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

    Дэлхийн хөрөнгийн бирж сүүлийн өдрүүдэд  уналттай байна. Хөрөнгийн зах зээл унана гэдэг нь бүх юмны үнэд нөлөөлнө. Импортоор орж ирж  байгаа шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байна.

    Зохиомол худалдан авалтыг турхирч байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж, хариуцлага тооцуулах ёстой.

    Худал хуурмаг мэдээлэлд битгий автаач, нийлүүлэлт хэвийн байгаа гэдгийг хэлье. Үүнээс гадна шатахууны үнэ буурна. Энэ талаар АМГТГ-аас албан ёсоор мэдээлэл хийнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ