• Гадаадын оронд байгаа өөрийн иргэдээ МИАТ-ын тусгай үүргийн онгоц очиж авчирна

    2020-03-10

    Өнөөдөрийн УОК-ийн хуралдаанаар ОХУ,Турк,Казакстан улсуудтай хийх нислэгээ энэ сарын 28-ны өдрийг дуустал цуцлах шийдвэр гаргасныг бид мэдээлсэн.

    “Тэгвэл халдвар голомтлон тархаж буй улсуудад байгаа, эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан өөрийн иргэдээ МИАТ компани зохион байгуулалттайгаар очиж авна” гэдгийг Зам,тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.

    Голомтлон халдварлаж буй БНСУ,Япон улсад байгаа өөрсдийн иргэдээ үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани очиж, өндөр настан, эмчилгээнд явсан, нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн хүмүүсийг эхний ээлжинд авна гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ