• Б.Энх-Амгалан:ОХУ, Турк, Казакстаны нислэгийг энэ сарын 28-ныг хүртэл түр зогсоолоо

    2020-03-10

    Улсын Онцгой комисс хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл өгч байна.

    Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:

    Хөдөлгөөнийг хязгаарласан. Монгол Улсад Коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн холбоотойгоор тархалтыг тогтоон барихаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэдгийг иргэд ойлгож, хүлээцтэй хандах хэрэгтэй.

    Орон нутгийн нислэг, суудлын галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  гуравдугаар сарын 16-ны өдрийн 07 цаг хүртэл түр зогсоосон.

    • Өнөө өглөөний 06 цагийн байдлаар замд орон нутаг руу 22 тэврийн хэрэслээр 552 зорчигч
    • Орон нутгаас нийслэл рүү 21 тээврийн хэрэгслээр  521 зорчигч замд явж байсан.

    Орж ирж байгааг нь оруулах, гарсныг нь хүрэх орон нутаг руу нь оруулах арга хэмжээг авсан. Учир нь шийдвэр гарахаас өмнө хөдөлгөөнд оролцсон. Өнөө өглөөний 07 цагаас эхлээд нэг ч тээврийн хэрэгсэл нийслэлээс гарахгүй гэдгийг дахин хэлье.

    УОК-оос дараахь шийдвэрүүдийг гаргасан байна:

    • ОХУ-ын автозамын боомдуутаар Орос луу зорчих Монгол улсын иргэд, Оросоос Монгол руу ирэх гадаадын иргэний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 29-нийг хүртэл зогсоосон
    • Эрхүү-Улаанбаатар, Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл зогсоосон
    • Агаарын тээврийн хувьд ОХУ,ТУРК,Казакстан улсуудтай хийх хоёр талын хуваарьт нислэгийг гурвадугаар сарын 13-ны 06:30 минутаас  гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал цуцаллаа.

    Гуравдугаар сарын 28-ны өдөр бол өвлийн хуваарьт нислэгээс зуны хуваарьт шилжих өдөр гэлээ. Аэрофлотын авиа компанийн нислэгт зорчигчдоо суулгах гэж байгаа онгоц  маргааш өглөөний 06:30-д бууна. Харин үүнээс цааш Турк,Москвагаас өөр нислэгийг явуулахгүй гэлээ.

    Мэдээллийг шууд үзнэ үү.

    Gereg.Mn

    Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Tuesday, March 10, 2020

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ