• Ерөнхий сайдын санаачлагаар 0-12 насны хүүхэдтэй ээжүүдэд гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэлээ

    2020-03-10

    14:00 цагаас УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцууллаа.

    Хуралдааны үеэр францын иргэнтэй хавьталд орсон иргэдийг олж тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажлын яаравчлахыг чиглэл болгожээ.

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл авч хэрэгжүүлж буй тандалт судалгааны ажлын талаар “Францын иргэн гуравдугаар сарын 2-6-ны өдөр Улаанбаатарт байж байгаад Сайншанд чиглэлийн галт тэргэнд сууж Дорноговь аймагт очсон.

    Гуравдугаар сарын 7-ны өдрийн үдээс хойшоос эхлэн бие нь эвгүйрхэж,халууныг нь үзтэл 37.4-тэй байсан. Харин маргааш нь 38 хэмтэй болсон.

    ХӨСҮТ-рүү шинжилгээг явуулж хариу нь шөнийн 02:00 цагийн орчимд гарсан. Улаанбаатар хотод 40, хөдөө орон нутагт 80 хүнтэй шууд тулж уулзсан. Хамгийн идэвхитэй хийж байгаа ажил бол коронавирусын нэгдүгээр хавьтлыг тусгаарлаж ХӨСҮТ-д тусгаарлаж байна.

    Нэгдүгээр хавьтал болсон хүмүүсээс халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй байна . ХӨСҮТ-ийн эмч,мэргэжилтнүүд хоёр машин, эм эмнэлгийн хэрэгсэлтэйгээр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд эм, эмнэлгийн хэрэгсэлтэй үүрийн 04:00 цагт очсон. Тухайн кэмпийн хувьд хүчилтөрөгчийн хангамжийг бүрдүүлсэн сайн орчинтой байна. Гурван өдөр халуурсан,биеийн байдлыг сайн гэж хэлэх боломжгүй” гэлээ.

    Мөн тэрбээр “Шинэ коронавиурсын халдвараас урьдчилан сэргийлэх, энэ халдвар гэр бүлд тархахаас хамгаалах зорилгоор Ерөнхий сайд санаачлан 0-5 насны гурваас дээш хүүхэдтэй ээжүүдэд гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэрээсээ цахимаар ажиллах, эсвэл цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэн” гэсэн юм.

    Дээрх мэдээлэл хийгдсэнээс хойш хоёр цагийн дараа Эрүүл мэндийн яамнаас энэхүү шийдвэрийн хэрэгжих хүрээх жирэмсэн болон 0-12 настай ээжүүдэд болгон өргөжүүлснийг өөрийн фэйсбүүк хуудсаар мэдээлжээ.

    “Энэ шийдвэрт өмчийн хэлбэр харгалзахгүй. Хэрвээ үнэхээр ажиллах шаардлагатай гэвэл цахимаар ажиллах боломжтой” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин нэмж хэллээ.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ