• Францын иргэнтэй зэрэгцээ суудалд суусан 67 настай Английн иргэнийг Увс аймагт тусгаарлажээ

    2020-03-10

    Гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн  Франц Улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Тэгвэл түүнтэй зэрэгцээ суудалд буюу хажуугийн суудалд сууж ирсэн Английн 67 настай иргэнийг Увс аймагт тусгаарласан байна.

    Өнөөдөр тус аймгийн Онцгой комис хуралдаж Улаангом хот руу орж гарах хөдөлгөөнийг хаан хязгаарлалтын арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

    67 настай Английн иргэн  энэ сарын 5-нд Увс аймагт  онгоцоор очиж, буудалд нэг хоноод маргааш нь буюу 6-нд Бөхмөрөн сумын Ямаат гэдэг газар очиж  байгалийн  зураг аван  4 хоносон байна.

    Ямаат гэдэг газарт Эрдэнэбаатар гэдэг айлын хажуу гэрт байрлажээ.

    Ингэхдээ зам зуураа Баян-Өлгийн Хотгорын уурхайгаар орж шатахуун авч , дэлгүүрээр орсон байх магадлалтай гэх мэдээллийг Увс аймгийн Онцгой комиссоос өглөө.

    Аймагт нэг хонохдоо худалдаа үйлчилгээний газраар үйлчлүүлжээ. Тиймээс Улаангомд бүхэлд нь хөл хорио тогтоон, нисэх онгоцны буудал, хоноглосон буудал, хооллосон газрыг хаажээ.

    Аймгийн шуурхай баг Бөхмөрөн сум руу хөдөлсөн байна. COVID-19 ийн халдвар авсан тогтоогдсон Франц улсын иргэнтэй зэрэгцэж суусан учир халдвар авсан байх өндөр магадлалтай гэж үзэж байна.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ