• Дэлхийн газрын тосны эрэлт буурч өдөрт 2.5 сая баррель болжээ

    Олон улсын эрчим хүчний агентлагийн мэргэжилтнүүд газрын тосны эрэлт 2020 оны хоёрдугаар хагаст хэвийн хэмжээнд эргэж ирнэ гэж найдаж байна. Энэ тухай РИА Новости мэдээлэв.

    Үүний зэрэгцээ, дэлхийн хэмжээнд коронавирусын тахал тархаж байгаатай холбогдуулан дэлхийн газрын тосны эрэлт буурч өдөрт 2.5 сая баррель болсон гэж тус агентлаг үзэж байна.

    Урьдчилсан мэдээгээр 2020 оны үр дүнгээс үзэхэд газрын тосны эрэлт суурь хувилбарт өдөрт 90 мянган баррелаар, гутранги үзлээр бол өдөрт 730 мянган баррелаар буурах болно. Газрын тосны эрэлт буурах нь 2009 оноос хойш анх удаа болж байна.

    Коронавирусын тархалтыг энэ оны эхний улирлын төгсгөлд зогсоож чадвал 2020 онд газрын тосны хэрэгцээ өдөр бүр 480 мянган баррелиар нэмэгдэж магадгүй гэж таамаглаж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ