• Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн 121 хүнээс Сэлэнгэ, Орхон, “Оюутолгой”-д очжээ

    2020-03-10

    Мэргэжлийн хяналтын газраас улсын хэмжээнд  2000 гаруй ажилчид ариутгал, ариун цэврийг сахиулахаар ажиллаж байгаа гэх мэдээллийг МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү өглөө.

    Тэрээр “үүрийн 4 цагаас эхлэн COVID-19 ийн халдвар авсан Францийн иргэний явсан газар,  хооллосон газар, уулзсан хүмүүс  гээд бүх замыг тодорхойлсон.

    Түүнтэй хамт Москва-Улаанбаатарын чиглэлд нислэгээр ирсэн 121 зорчигч ирснийг тогтоосон. Эдгээр хүмүүсээс Сэлэнгэ, Орхон аймагт  болон Оюутолгой-д очсон хүн байна.

    Тиймээс төрийн   мэргэжлийн байгууллагууд маш шуурхай ажиллаж байна” гэлээ.

    Шууд үзнэ үү. 

    Gereg.Mn

    Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Monday, March 9, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • дураараа турхирж энэ тэнд тэнээд явсан хэрэг хүмүүсийн бухимдлыг үүсгэж бна. хэрэв карантилаад 14 хоногийн дараа буюу тэр үед өвдсөн бол өөр хэрэг. ойлгож болно. Үл ойшосон, манай хууль тогтоомжийг тоогоогүй бна ш тээ. Угаасаа тэр аяллын даатгалд нь emergency evacuation, мөн тахал гарсан үед, аяллын үед өвчин тусвал эмчилгээний зардал багтсан бгаа. Тийм учраас манайхан нэг л энэрэнгүй сэтгэл энэ тэр балайрч байхын оронд энэ хүнийг яаралтай франц улс руу буцаах хэрэгтэй. Хэрэв гай болж үхвэл энэ хүний амь даатгал хэд байсныг хэнэ мэдлээ. Дараа нь гэрийхэн ирж манай эмч нараас буруу хайж энэ тэр юм болвол яахын? Хэрэв энэ хүн гай болж нас барвал тэр амь даатгалын мөнгө авахын тулд гэрийхэн бол зөндөө юм болно. Иймд тэгж балайрч байхаар нутаг нь буцааж, тэр нутгийн эмч нар гэрийхэн арга хэмжээ авна биз.

    Холбоотой мэдээ