• Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн ДЭМБ-ын мэргэжилтнүүд УИХ-ын даргатай уулзаж, аймгуудад ажиллажээ

    2020-03-10

    ХБНГУ-ын ASB байгууллагын баг ДЭМБ-ын уриалгаар зургаан хүний баг ирж, Дархан-Уул,Сэлэнгэ болон бусад аймгуудад эмнэлгийн бэлэн байдлыг хангахаар ажилласан. Мөн тус багийг ахалж ирсэн Флориан Хауке нь Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан хэвлэлийн хуралд оролцохын сацуу, УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан юм.

    Тэгвэл коронавирусын халдварыг Монголд зөөвөрлөн авч ирсэн францын иргэнтэй ДЭМБ-ын баг бүрэлдэхүүн нэг онгоцоор ирсэн болохыг ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа мэдээлжээ.

    Нийт зургаан хүн ирснээс нэг хүн нь нутаг буцсан бол үлдсэн таван хүний шинжилгээний хариу маргааш гарах юм байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ