• Э.Энхболд:Аймгууд руу хүнс, өвс, тэжээл, шатахуун тээврийн ачаа хэвийн явна

    2020-03-10

    Улсын Онцгой комисс өнөө өглөө 6.00 цагт хуралдаж гуравдугаар сарны 10-ны өглөөний 07 цагаас 16-ны өдрийн 07 цаг хүртэл нийслэл рүү орох гарах хөдөлгөөнийг хаах шийдвэрийг гаргасан. Ингэснээр Монгол улсын хэмжээнд улс хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана гэсэн үг.

    Зорчигч тээврийн хөдөлгөөн хязгаарласан асуудлаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд дараах мэдээллийг өглөө.

    Нийслэлийн иргэдэд хандаж хэлэхэд 16-ны өглөөний 07 цаг хүртэл тээврийн хэрэгслээр хотоос  гарах ямар ч боломжгүй. Мөн орон нутгийн чиглэлийн  галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарласан.

    Ингэснээр халдварт өвчин бусад аймаг орон нутагт тархахаас сэргийлж байгаа гэдгийг иргэд ойлгож, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

    Мөн шийдвэр гарахаас өмнө хөдөө орон нутгийг зорьсон бол тухайн аймагтаа очоод тэндээ хязгаарлалтын хугацаа дуусах хүртэл буюу 16-ны 07:00 цаг хүртэл хязгаарлагдана.

    Зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн сум, аймаг, дүүрэг, нийслэл тус бүрийн онцгой байдлын газрын даргын шийдвэрээр буюу зөвшөөрлийн бичгээр нэвтрэх үйл ажиллагаа явагдана.

    Мэдээлэл аваагүй иргэд нийслэлээс гарах гэж товчоод дээр очсон асуудал үүсэж байна.

    21 аймаг руу хүнс, өвс тэжээл шатахуун тээвэрлэх ачаа тээвэр хэвийн явна.

    Сар шинийн баярын өдрүүдэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ дахин авч байна гэсэн үг. Аймаг сумдаас гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан.

    Тухайн гадаад иргэний уулзсан, орсон, гарсан, хоол идсэн, зорчсон газруудад уулзсан хүмүүсийг нь олж тогтоон тусгаарлах тал дээр эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна. Бүгд амны хаалтаа зүүж, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах хэрэгтэй байна.

    Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнийг 150,000 нэгж буюу 150,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай.

    Мөн таних хүн маань байвал товчоогоор гарчих байх гэсэн ойлголт ард иргэдийн дунд байж болохгүй. Та ямар нэгэн байдлаар нэвтрэх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Шийдвэр өглөө  07:00 цагт гарсан тул өмнө нь хөдөө орон нутгаас гараад хот руу орж яваа иргэддээ хүндэтгэлтэй хандаж, бүх бүртгэл судалгааг нь хийгээд нийслэл рүү оруулна. Харин 07:00 цагаас эхлээд  орон нутгаас гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан гэдгийг дахин хэлье гэв

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ