• Мэйведер Английн премьер лигийн “Ньюкасл” багийг худалдаж авахыг хүсчээ

    Америкийн боксчин Флойд Мейведер “Ньюкасл Юнайтед”-ийг худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

    Гуравдугаар сарын 8-ны Ням гарагт Флойд Ньюкасл дахь хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзаж, түүнийг тус хотын хөлбөмбөгийн багийг авах сонирхолтой байгаа эсэхийг тэднээс асуужээ. “Ньюкасл” -Хөлбөмбөгийн  гайхалтай баг, том клуб. Хэрэв та бүхэн намайг багийг худалдаж авахыг хүсч байвал надад мэдэгдээрэй” гэж Мэйведер цугларсан хүмүүст хэлжээ. Тэд боксчинд баяртай байгаагаа харуулжээ.

    TMZ-ийн мэдээлснээр Флойд тус багийн төлөөлөгч Майк Эшлид клубыг эзэмших сонирхолтой байгаагаа баталжээ.

    • Флойдын хөрөнгө янз бүрийн тооцоогоор нэг тэрбум долларт хүрдэг.

    • Мэйведер ялагдашгүй дээд амжилтын эзэн бөгөөд мэргэжлийн рингэнд 50 тулаан хийж, 50 ялалт байгуулсан нэгэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ