• Д.Нямхүү:Зөвхөн сураг сонсоод л сандарч болохгүй гэдгийг Монголчууддаа хэлье

    2020-03-10

    ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусын батлагдсан болон тусгаарлалтад авсан сэжигтэй тохиолдлын мэдээллийг өглөө.

    Тэрбээр “Монгол улсад коронавирусын анхны батлагдсан тохиолдол нь  Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Шинж тэмдэг эхэлснээс хойш хавьтлыг тодруулах тандалтыг хийсэн.

    Ингэхэд хотод 43, Дорноговь аймагт 80 хүнтэй ойр харилцсан байна.

    Гуравдугаар сарын 9-ний өдөр ХӨСҮТ-д долоон хүнийг тусгаарлаж, тандалт, шинжилгээ хийж байна.

    Хэдийгээр өнөөдөр таагүй мэдээ дуулгаж байгаа ч Монголчууд сандрах хэрэггүй. Коронавирустэй 100 гаруй орон тулсан.

    Өнөөдөр бид коронавирустэй нүүр тулж байгаа боловч ямар зохион байгуулалттай ажиллахаа маш сайн мэднэ.

    Тодорхой хавьтлуудаа нэг болон хоёрдугаарт хурдан ангилж, ХӨСҮТ-д тусгаарлаж авч, шинжилгээ хийнэ.

    Сураг сонсоод л сандарч болохгүй гэдгийг хэлье. Эхний хэсэг хүмүүсээ авчраад тусгаарласан байгаа.

    Сандралгүйгээр, эв нэгдэлтэй байвал бид энэ өвчний цаана гарч чадна” гэлээ.

    Монголд ирсэн гуравдугаар сарын 2-ны өдөр 57 настай франц иргэнд ямар нэгэн  халуурах,ханиалгах шинж тэмдэг илрээгүй учраас сэжигтэй тохиолдол болгон бүртгээгүй байна.

    Видео үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ