• Францын иргэнтэй хамт байсан хүний гэр бүл, найз нөхөд гэхэд 300 гаруй хүнийг хоёрдогч хавьтлаар тогтоосон

    2020-03-10

    Монгол улсад коронавирусын анхны тохиолдол Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. 57 настай эрэгтэйн биеийн байдлын хувьд халуурч, хүнд зовиургүй байна.  Франц иргэний шинжилгээний хариу гартал Улаанбаатарт хавьтал болсон 43 хүнийг гэрт нь тусгаарласан гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллэв.

    ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ тохиолдол гуравдугаар сарын 2-ны өдөр Монгол улсад ирж, 2-6-ны өдрүүдэд Баянгол зочид буудалд байсан.

    Гуравдугаар сарын 6-ны орой Улаанбаатар-Сайншандын орон нутгийн нислэгээр явсан.

    Очсон хойно бие зараах, хамар битүүрэх,ханиалгах шинж тэмдэг илэрсэн гэсэн учраас Дорноговь аймаг руу мэргэжлийн багийг явуулсан.

    Улаанбаатар хотод шинжилгээний хариу гартал нэгдүгээр хавьтал болсон 43 хүнийг гэрт нь тусгаарласан байсан.

    Шинжилгээг дахин давтан хийнэ.

    Монгол улсад коронавирусын анхны тохиолдол гадны улс орноос зөөвөрлөгдөж ирсэн гэсэн үг.

    Улаанбаатарт хавьтал болсон 43, Дорноговь аймагт хавьтал болсон 80, нийт 123 хүнийг хатуу дэглэмийн тусгаарлалтын бүсэд тусгаарлана.

    123 хүнээс 02:00 цагаас тусгаарлан эхэлж, одоогоор 20 хүнийг тусгаарлаад байна.

    Онгоцонд явж ирсэн ойрын суудлын хүмүүсийг тусгаарлана.

    Хавьтлын хавьтал гэж гарж ирнэ. Хамт байсан хүний гэр бүл, найз нөхөд буюу хоёрдогч хавьтлын бүх хүнийг ажлаас нь чөлөөлж гэрт нь тусгаарлана.

    Урьдчилсан байдлаар 300 хүн гарч ирж байна” гэлээ.

    Видео үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ