• Францад коронавирусын улмаас 25 хүн нас баржээ

    2020-03-10
    Манай улсад гуравдугаар сарын 2-нд ирээд коронавирусын халдвар илэрсэн  Францын иргэнийг яагаад тусгаарлаагүй вэ гэх асуудал үүсч байгаа.
    Тэгвэл Франц улсад нөхцөл байдал ямар байгаа талаар Франц дахь Монгол Улсын ЭСЯ-ны фэйсбүүк хуудсанд  мэдээлэл гарчээ.
    Уг мэдээлэлд: 
    Франц Улсад коронавирусын тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар нийт  1412 тохиолдол илрээд байгаа аж. Сүүлийн нэг хоногт  286 шинэ тохиолдол шинээр нэмэгдсэн байна.  Тус улсад коронавирусээр нийт 25 хүн нас баржээ.
    Францын Эрүүл мэндийн сайд Ж.Саломон мэдэгдэлдээ  хоёрдугаар  шатнаас дараагийн шатанд шилжих аргагүй нөхцөл үүслээ гэжээ.  Энэ нь сургуулиудыг хаах зэрэг нөхцөл үүсчээ гэсэн үг аж.
     Фэйсбүүкээс үзэх:
    https://www.facebook.com/ambassademongolie/posts/2794168197362924
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Яг одоогийн мэдээгээр Францад 30 хүн өнгөрчээ. Урьд шөнийн  02 цагт мэдээлсэнээр германд 1224 хүн халдвар авч 2 хүн нас баржээ. Итали улс бүх нийтийн хориг тавьж, Чех улс хилийнхээ 10 гарц, Польш улс  автозамын гол сүлжээг өчигдөр өглөөнөөс эхлэн хянаж, бүх тээврийн хэрэгслээр зорчигчдийн халууныг хэмжиж шаардлагатай тохиолдолд эмнэлэгт шилжүүлэх арга хэмжээг авч эхэллээ.. Хил хамгаалагчид, гааль, цагдаа, гал хамгаалагчид хамтран ажиллаж байна. 

    • Европдиих хурдтай тархаж байна. Европ хүмүүё оруулахаа боль хилээ хаагаач ээ юугаа хийгээд үлбийгэд байгаан ажлаа хийгээч. Энэ тэнэг удирдлагуудаа ажлаа хийхгү бол хал соль

    Холбоотой мэдээ