• Я.Буянжаргал:Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 52 хүнээс 1 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаж,5 хүнийг тандалтад авсан

    2020-03-10

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын мэдээллийг хийж байна.

    Дэлхийн 109 оронд нийт 100 577 хүн коронавирусээр халдварлаад байна . Шинээр 94 хүн нас бараад байна.

    Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Бүтэнсайн өдөр Дорноговь аймагт тусгаарлагдсан Францын иргэний сорьц өчигдөр өглөө ХӨСҮТ-д ирж, шөнийн 02:00 цагт шинжилгээний хариу гарч,Монгол улсын анхны тохиолдол болгон судалж байна.

    Манай орон бол халдвар орж ирэх өндөр, орж ирвэл тархах өндөр эрсдэлтэй гэж бид мэдээлж байсан.

    Гадны улсаас коронавирусын халдварыг зөөвөрлөн авч ирсэн байна” гэлээ.

    Урьдчилан сэргийлэх, эмнэлгийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Эрүүл мэндийн яам ажиллаж байна.

    ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Буянжаргал ”

    Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 52 хүнээс ХӨСҮТ-д 1 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж,5 хүнийг тандалтад авсан. Мөн Асральт-Мед дээр 26 хүнийг ажиглалтад аваад байна.

    Турк-Улаанбаатарын онгоцоор 175 хүн ирснээс тандалтын ажил хийгдэж байна.

    Дархан-Уул аймагт Сүхбаатар боомтоор орж ирсэн галт тэрэгнээс 25 хүнийг тусгаарлаж, 5 сэжигтэй тохиолдлыг тус аймгийн Нэгдсэн халдвартын эмнэлэгт тусгаарласан. Яг одоо 512 хүн ажиглалтад байна. Мэргэжлийн эмч нарын багийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү зөвлөгөө өгөхөөр явуулсан.

    Онош батлагдсан иргэн халуунтай, зовиургүй байна гэсэн байна. Өвчтөнд вирусын эсрэг эмчилгээг хийгээд эхэлсэн” гэлээ.

    Шууд үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ