Д.Сарангэрэл:Орчуулагч, гар барьж мэндчилсэн хүмүүс, kfc-гийн хоол хүргэж өгсөн ажилтнуудыг тусгаарласан

2020-03-10

Өнөөдрийг хүртэл шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад  бүртгэгдээгүй байсан ч Монголд ирсэн франц иргэнээс COVID-19 ийн анхны тохиолдол илэрч бүртгэгдээд байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дараах мэдээллийг өглөө.

Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдварын эерэг буюу халдвартай гэсэн шинжилгээний хариу гарсан. Давтан шинжилгээ хийж баталгаажуулна.

Ирээд Баянгол зочил буудалд 3-4 хоносон. Сайншандын галт тэргээр Дорноговь руу явсан. Click To Tweet

Гуравдугаар сарын 7-нд бие зарайгаад байна гэсэн өгүүлэмжтэй кэмфийн  эмчдээ үзүүлэхэд халуун нь  37,4 байсан.

Энэ хугацаанд гадаадын иргэн халуурсан шинж тэмдэгтэй байсан учраас 7-8 нд хамт уулзсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхан бүртгэлжүүлсэн.

Улаанбаатарт ирээд нийслэлд 40 хүн,  Дорноговь аймагт  80 хүнтэй буюу нийт 120 хүнтэй уулзсан байна.

Галт тэргээр зорчсон 28 хүн,  онгоцонд тухайн иргэний суудлаас урагш, хойш, хажуу талын тус бүр гурван эгнээний зорчигдын нэрс бүгд байгаа. Өнгөрсөн шөнө 01:30 цагт шинжилгээний хариу гарсан даруйд иргэдийн нэрсийн дарааллын дагуу ХӨСҮТ-д авчирч, шинжилгээ авч байгаа.

Францын Элчин сайдын яамнаас манайд бичиг ирүүлсэн. Уг бичигт “Онош батлагдаагүй байхад тухайн улсын болон компанийн нэр хүндэд халдаж, олон нийтийн зүгээс ялгаварлах хандлага гарахаас болгоомжилж байна” гэсэн байсан.

Өвчтөнийг зөөвөрлөх эсэхийг тус аймагт ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс шийднэ. Миний авсан мэдээллээр тухайн иргэний байгаа кэмп тохижилт сайтай, хүчил төрөгчийн хангамж өгөх бололцоотой гэсэн. Дорноговь аймаг нь дижитал рентгэн аппараттай учраас уушгинд нь ямар өөрчлөлт гарсныг газар дээр нь үзэх боломжтой.

Франц иргэний орчуулагч болон түүний гар барьж мэндчилсэн хүмүүс, kfc-гийн хоол хүргэж  өгсөн ажилтан зэрэг хүмүүсийг нэгдүгээр хавьталд тооцон тусгаарласан. Голомтод ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдийг 14 хоногийн хугацаатай тусгаарлана.

Нисэх онгоцны буудалд өөрийгээ гэртээ хянах зөвлөмжийг өгсөн ч харамсалтай нь дагаж мөрдөөгүй.  Франц иргэн Баянгол ресторанд буудалласан бөгөөд Ариг, Веранда ресторанд очиж хоол идэн, КФС-ээс хоёр удаа хоол захиалан идсэн байсан. Тухайн тохиолдол батлагдсанаас хойш ойрын хавьтал хүмүүсийг тусгаарлан, шинжилгээ авч байна.

Францын иргэн бизнесийн хүрээнд уулздаг ажилтнуудтайгаа гар барин уулзжээ. Click To Tweet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ