• Б.Энх-Амгалан:Нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар тэндээ хоолонд орохгүй, хонохгүй, өдөртөө буцаж ирнэ

    2020-03-10

    Гашуунсухайт хилийн боомтоор эхний ээлжинд өдөрт 300-350 машин нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.

    Энэ талаар Зам тээвэр,хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Чингэлгээр нүүрс тээвэрлэх асуудлыг газар дээр шийдэж, эхний тээвэрлэлтүүд замдаа гарж байгаа.

    Ариутгал,халдваргүйжүүлэлтийн өндөр төвшний дор явагдах ёстой гэж үзэж байгаа . Нүүрсний тээвэрлэлт бол манай төсвийг бүрдүүлдэг гол экспорт.

    Нүүрсний тээвэрлэлт арван хэдэн мянгаараа гарахгүй тусгай горимоор гарна.

    Одоо гаргаж байгаа МХЕГ-ын журманд жолооч нарыг тусгай маск, хувцастай, машинаасаа буухгүй байхыг заасан.

    Хил гараад тэндээ хоолонд орохгүй, хонохгүй байхыг Хятадын талтай ярьж байна.

    Өдөртөө ороод,өдөртөө буцаж ирэхээр байна. Гараад орж ирсэн жолооч нарын машиныг гаднаас нь болон дотроос нь ариутгана. Тэнд эмчийн хяналтын постууд мөн байрлаж ажиллана” гэлээ.

    Видео үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ