• Уулзсан хүмүүсийнхээ нэр,хаяг,утас зэрэг асуумжийг хөтлөхийг иргэдэд зөвлөлөө

    2020-03-10

    Монгол Улсад C0VID-19 ийн анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас урьчдилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үе шаттай өөрчлөгдөхөөр болж байна.

    Халдвар өндөр тархсан бусад улс орны жишээнээс харахад удирдлагын төвшинд халдвар их тархсан улс орон бий. Тиймээс  хийдэг хурал, уулзалтыг онлайнаар зохион байгуулах шаардлагатай.

    Аль болох олон  хүн цуглуулахгүйгээр хурал зөвлөгөөнөө зохион байгуулахыг дүүрэг, хороодын дарга нарт зөвлөе гэж нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Төмөрбаатар хэллээ.

    Нэгэнт тохиолдол илэрсэн учраас төрийн албан хаагч, иргэдэд хандаж хэлэхэд хувийн шалтгаанаар ч бай төрийн албаны шугамаар ч бай уулзсан хүмүүсийнхээ нэр ус хаяг зэрэг асуумжийг өөрсдөө  хөтлөхийг зөвлөж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ