• Б.Энх-Амгалан:Нөхцөл байдал хүндэрвэл Москва,Турк чиглэлийн нислэгийг зогсоох арга хэмжээ авна

    2020-03-10

    Гуравдугаар сарын 2-ны өдөр Монгол улсад ирсэн франц иргэнээс коронавирусын халдвар илэрч, эхний хавьтлын 300 орчим хүнийг тусгаарлаад байна.

    Зам тээвэр,хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Нөхцөл байдал хүндэрвэл Европын Москва,Турк нислэгийг зогсоох арга хэмжээ авна.

    Нэмээд Эрхүү-Улаанбаатар,Москва-Улаанбаатар чиглэлийн вагоны урсгалыг тодорхой хуваариар явуулах шаардлагатай болно.

    Москвагийн чиглэлийн нислэгийг цуцлах асуудлыг өнөөдөр 14:00 цагаас хуралдана.

    Гуравдугаар сарын 2-ны байдлаар Франц улсын хэмжээнд нийт 140 хүн халдвар авсан,халдварын тархалт гайгүй байна гэсэн мэдээлэл ирж байсан.

    Тийм ч учраас БНСУ,Япон,Итали,Иран улсаар зорчсон болон ирсэн хүмүүсийг ирсэн хүмүүсийг оруулахгүй гэсэн зарчим барьж байсан. Гэтэл одоо нөхцөл байдал хурцдаж, Европд Англи, Франц,Герман зэрэг улсууд нэмэгдчихлээ.

    Энэ бол дэлхий нийт рүү чиглэсэн цар тахлын хэмжээ рүүгээ явж байна” гэлээ.

    Мөн тэрбээр “Өглөөний НОК-ын хуралдаанаар нийслэлээс орох гарах хөдөлгөөнийг 07:00 цагаас эхлэн 16-ны 07:00 цаг хүртэл хаасан. Энэ шийдвэр гарахаас өмнө хөдөлгөөнд орсон иргэдээ татаж авна” гэлээ.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ