• С.Амарсайхан:Хэний ч хажууд, хэний ч гэрт, хаана ч халдвар тарсан байх магадлалтай

    2020-03-10

    Нийслэлийн онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар  нийтийн тээврийн үйлчилгээг гуравдугаар сарын 16-ныг хүртэл тусгай маршрутаар явуулахаар болж шийдвэрлэлээ.  Нийтийн тээврийн удирдлагууд уулзаж, тусгай зохицуулалт ямар хэлбэртэй байх талаар ярилцаж шийдвэр гаргах юм байна.

    Монгол Улсад ирсэн гадаадын иргэнээс коронавирусийн халдвар илэрч, хот руу орох, гарах хөдөлгөөнийг ирэх даваа гариг хүртэл зогсоосон.

    Нийслэлийн Засаг дарга, НОК-ын дарга С.Амарсайхан:

    Халдварыг тараахгүй байхад энэ өдрүүдэд нийтийн тээврийн зохицуулалт хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэний ч  хажууд,  хэний ч  гэрт,  хаана ч халдвар түгсэн байх эрсдэл  үүссэн байна. Тиймээс цаг үеийн үнэлэлт дүгнэлтийг зөв өгч ажиллах хэрэгтэй.

    Ажиглалт тусгаарлалт хийх байрыг нийслэлд үйл ажиллаага явуулдаг дүүргийн эрүүл мэндийн төв зарим амралтын төвүүдийг тусгайлан бэлдэх шаарлагатай байна.

    Зарим төрийн албан хаагчдыг цахим байдлаар гэрээс  ажиллуулах боломжийг судлан таилцуулах ёстой. Эхний ээлжинд энэ хоёрыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.

    Шууд үзэх:

    Gereg.Mn

    Нийслэлийн Онцгой Комиссын хуралдаан болж байна

    Posted by Gereg.Mn on Monday, March 9, 2020

    gereg.mn

    Холбоотой мэдээ