• Суданд Ерөнхий сайдынхаа амь насанд халдахыг завджээ

    Үл мэдэгдэх хүмүүс Суданы Ерөнхий сайд Абдулла Хамдукийг алахыг завджээ. Al Arabia-гийн мэдэгдсэнээр, өчигдөр өглөө засгийн газрын тэргүүнийг ажилдаа явж байхад гүүрэн дээр байрлуулсан тэсрэх төхөөрөмжийг ажиллуулсан бөгөөд Хамдук халдлагад өртөөгүй ба дараа нь тэр сайн байгаа гэжээ.

    Сануулахад, Абдулла Хамдук Суданы засгийн газрыг 2019 оны 8-р сарын сүүлчээс удирдаж байгаа юм. Үүний өмнө тус улсад цэргийн эргэлт гарч, Суданыг 30 жилийн турш удирдаж байсан Ерөнхийлөгч Омар аль-Баширыг эрх мэдлээс нь буулгасан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ