• Д.Сарангэрэл:Коронавирусээр өвчилсөн Франц иргэн өөрийгөө тусгаарлалгүй, гадуур явж олон хүнтэй уулзсан нь харамсалтай

    2020-03-10

    Энэ гуравдугаар сарын 2-ны өдөр “Аэрофлот”-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах энержи” компанид ажилладаг Францын иргэнээс коронавирусын халдвар илэрснийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлсэн.

    Өчигдөр Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр тус иргэнийг зочид буудалд байж байгаад Дорноговь аймаг руу явсан гэж мэдээлсэн.

    Тэгвэл үүнээс гадна гадуур явж олон хүнтэй уулзаж, хавьтал болсон тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Тухайн гадаадын иргэн халдвартай улсаас ирсэн учраас өөрийгөө 14 хоног тусгаарлаарай гээд байхад гадуур явж олон хүнтэй уулзсан нь харамсалтай” гэлээ. Тэрээр кэмпдээ очсон байхдаа гуравдугаар сарын 7-нд бие нь зарайж, кэмпийн эмч тусгаарлахыг зөвлөн, шинжилгээ өгчээ.

    Франц улсын иргэн нь одоогийн байдлаар Улаанбаатарт 42 хүнтэй, нэгдүгээр хавьтлын 120 орчим хүнтэй хавьтал болсныг илрүүлээд байна.

    Өнөөдөр өглөөний байдлаар дээрх  нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг ХӨСҮТ-ийг тусгаарлан, шинжилгээ авч эхлээд байна. Хоёрдугаар хавьтлын тандалт,судалгаа хйигдэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ