• Дорноговь аймагт байх “Бадрах Энержи” компанийн франц ажилтнаас коронавирусын халдвар илэрчээ

    2020-03-10

    Улсын онцгой комисс өнөө өглөө эрт яаравчлан хуралджээ.  Учир нь энэ гуравдугаар сарын 2-ны өдөр “Аэрофлот”-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах энержи” компанид ажилладаг Францын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн байна. Тиймээс  онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоох ажлыг эхлүүлсэн байна. Мөн  Дорноговь аймагт хөл хорио тогтоожээ. Түүнчлэн хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг өнөө өглөөнөөс эхлэн ирэх  даваа гаригийн 07.00 цаг хүртэл хориглох шийдвэрийг УОК-оос гаргажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • ЭНЭ ӨДӨР ЦАГТ ХИЛ НЭВТРҮҮЛСЭН ОНГОЦ ГААЛЬ УРАНЫ БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРГАА БҮГДИЙГ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТОХООН ҮҮНЭЭС БОЛЖ ӨВДСӨН ХҮН БҮРИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ДААЛГА ШОРОНД ХИЙ ЯГ ОХУ ШИГ ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛ. ХААНА БАЙНА ГАДНИЙ ХҮН ОРУУЛАХГҮЙ ГЭЭД БАЙСАН

    • Нэгэнт асуудал иймдээ тулсан хойно хэн нэгийг яллахаасаа өмнө өөрсдөө хичээх хэрэгтэй болжээ. Гадаадад байгаа хөөрхий монголчууд минь ийм байдалд ороод тэр орныхрн нь манайхан шиг харааж зүхээд алж бул гээд байвал бид яах юм. Гадаад харилцааны нөхцөл өөр болсон өнөөгийн нөхцлийг бодитой дүгнэж зохион байгаа ажил яв цав байх нь чухал болоод байна

    • манайхан үнэхээр хариуцлага алджээ. яасан 14 хоног хөл хорих ёстой гээд л хуцацгаагаад байсан мөртлөө. гадаадын хүнийг хөл хорихгүй байснаас ийм их хавьтал гарсан байна. та нар хариуцлагаа хүлээ

    Холбоотой мэдээ