• Ухань хотод түр зуурын 14 эмнэлэгийн 11-ийг нь хаажээ

    COVID-19 коронавирусын дэгдэлт гарсан Ухань хотод нэгдүээр сараас хойш түр зуурын 14 эмнэлэг нээгдсэн. Тэгвэл эдгээр эмнэлгийн 11 нь хаагдсан байна. Энэ нь тус бүс нутагт тархвар судлалын нөхцөл байдал сайжирсантай холбоотой ажээ. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь хэдийнэ сэргэж, үлдсэн өвчтөнүүдийг тусгай эмнэлгүүдэд шилжүүлсэн байна.

    Хятадын Төв Телевиз (CCTV) Хятадын төв хэсэгт тархалт эхэлсний дараа хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэн, үзэсгэлэнгийн төвүүд түр зуурын эмнэлгүүд болж хувирсныг дурслаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужийн (Ухань хотод 1,163) 1422 хүн эмнэлгээс гарсан байна.

    Энэ бүс нутагт нийт 67 мянга 743 оршин суугч халдвар авсан байна. Үүнээс 43 мянга 433 өвчтөн эдгэрээд байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ