Макаод хамгийн сүүлийн коронавирусын өвчтөн эдгэрч, сарын хугацаанд дахин халдвар илэрсэнгүй

2020-03-09
Өнгөрөгч тав дахь өдөр БНХАУ-ын Макао муж улсад коронавирусын халдвар авсан хамгийн сүүлийн өвчтөн эдгэрэн гэртээ харьжээ. Үүнээс гадна сараас илүү хугацаанд нэмж нэг ч хүн коронавирусын халдвар аваагүй амжилттай байна. Хоёрдугаар сарын 4-ний өдрөөс хойш шинээр халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй аж. Click To Tweet

64 настай эмэгтэй вирусээр өвчилж, тусгаарлагдан эмчлэгдэж гэртээ харьсан байна.

“Одоо Макаод нэг ч халдвар авсан эсвэл сэжигтэй хүн байхгүй” гэж Макоагийн Эрүүл мэндийн товчооны дарга Лэй Чин-ион хэлжээ.
Муж даяар коронавирусын тархцыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд дундаас олон нийтийн дунд амны хаалтыг олноор худалдаалахыг хориглосон нь хамгийн үр дүнтэй хэмээн онцолжээ. Нэг хүн хамгийн дээд тал нь 10 ширхэг амны хаалт худалдаж авахыг зохицуулалтыг хийсэн байна. Click To Tweet
Гэтэл Хонгконгийн хувьд зарим иргэд амны хаалтыг олноор бөөндөсний улмаас лангуу нь хоосорч, улмаар ахмад настнууд зөвхөн маск нөөцөлж авахын тулд хэдэн цаг хүйтэнд оочирлож байжээ. Макаод нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй бол Хонгконгийн хувьд шинээр 107 хүн халдвар аваад буй. Click To Tweet

Мөн хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн баар, кино театр,казино зэрэг 18 олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг газрын үйл ажиллагааг 15 хоногийн хугацаанд хаасан юм.

Макаод нийт 41 казино үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 57,000 хүн ажилладаг гэсэн тооцоо бий.

Эх сурвалж:South China morning post

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ