• Коронавирусаас болж “The Hu” хамтлаг Японд хийх тоглолтоо хойшлуулжээ

    Шинэ төрлийн коронавирусийн тархалт хурдтай нэмэгдэж байгаагаас үүдэн “The Hu” хамтлаг Япон улсад хийх тоглолтоо хойшлуулжээ.
    “THE GEREG TOUR JAPAN 2020” тоглолт Токио хотноо гуравдугаар сарын 12-ны өдөр 18.30 цагаас “Shinjuku BLAZE” энтертайнмент төвд, Осака хотноо гуравдугаар сарын 13-ны өдөр 18.00 цагаас “Umeda Club Quattro” клубт тус тус зохион байгуулагдах байсан аж.

    Тус хамтлагаас гаргасан мэдэгдэлд “Шинэ төрлийн коронавирусийн аюул заналхийлж байгаа тул “The Hu” хамтлагийн Япон дахь аялан тоглолт хойшлогдож байгааг мэдэгдье. Биднийг сонсдог та бүхэнд талархаж байгаа боловч халдварт өвчин тарах эрсдэл байгаад санаа зовниж байна.

    Таны худалдан авсан тасалбар хүчинтэй хэвээр байх учир гэмтээхгүйгээр хадгалаарай. Нөхцөл байдал хэвийн болмогц тоглолтын талаарх мэдээллийг даруй хүргэх болно. Тасалбар худалдан авсан, тоглолтоо тэсэн ядан хүлээж байсан та бүхнээс хүлцэл өчье” хэмээн дурджээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ