• Италийн хөлбөмбөгийн клубын эзэн коронавирус авчээ

    Италийн хөлбөмбөгийн гуравдугаар дивизион (Сери С)-д тоглож байгаа “Новара” клубын эзэн Маурицио Рулло коронавирусаар халдварлан эмнэлэгт хүргэгдсэн гэж тус хотын албан ёсны вэб сайтаас мэдээлжээ. Түүний халдварын шинжилгээний хариу эерэг үр дүнтэй гарчээ.

    Герман улсад ажлын айлчлал хийснийхээ дараа ийнхүү оношлогджээ. Рулло гэртээ шууд ирсэн ба багтайгаа холбоо бариагүй тул тоглогчдод шалгалт хийсний дараа хорио цээрийн дэглэмгүй байлгахаар шийдсэн байна.

    Энэ бол C дивизионоос илэрч буй хоёр дахь COVID-19-ын тохиолдол юм. Өмнө нь уг өвчнийг хоёр тоглогч, “Пьянезе” клубын нэг ажилтнаас илрүүлжээ.

    Итали нь Европ дахь коронавирусын дэгдэлтийн голомт болоод байгаа юм. Тус улсад ийм халдвартай таван мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Тэднээс 233 хүн нас барж, 567 нь эрчимт эмчилгээний тасагт байгаа юм. Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд Италийн бүх спортын арга хэмжээг дор хаяж 4-р сарын 3 хүртэл үзэгчидгүйгээр явагдахаар болсон.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ