• ЭМЯ:Бохир гар, агаар дуслын замаар дамждаг халдварт өвчин иргэдийн ариун цэврээс ихээхэн шалтгаалдаг болох нь бодитоор харагдаж байна

    2020-03-09

    Коронавирус БНХАУ-д бүртгэгдсэн нэгдүгээр сараас хойш ЭМЯ-наас ард иргэдийг амны хаалт зүүх, гараа савандаж угаах, ариутгах зэрэг зөвлөмжийг өгсөөр байгаа.

    Дээрх зөвлөмжийг өгснөөс хойш хоёр сарын хугацаанд бохир гараар дамждаг гэдэсний халдварт өвчин, агаар дуслын замаар дамждаг томуу, гахайн хавдар зэрэг халдварт өвчин өнгөрсөн гурван жилийнхтэй харьцуулбал 2-3.5 дахин буурсан үзүүлэлттэй гарсан байна.

    Өөрөөр хэлбэл, гараа савандаж угаан, ариутгал хэрэглэж,  амны хаалт хэрэглэснээр гахайн хавдар, салхин цэцэг, халдварт шар өвчин зэрэг  агаар дуслын замаар  буюу бохир гараар дамждаг өвчин өнгөрсөн жилийн мөн үеэс 1.3-2.9 дахин буурсан үзүүлэлттэй гарчээ.

    Эндээс халдварт өвчин иргэдийн ариун цэврээс ихээхэн шалтгаалдаг нь бодитоор харагдаж  байна хэмээн ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл онцоллоо.

    Өнгөрсөн жилийн хоёрдугаар  сард нийслэлд 600 гаруй хүүхэд халдварт өвчнөөр хэвтэн эмчлүүлж байсан бол энэ жилийн 1033 орон дээр 233 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ