•  Аялал жуулчлал COVID-19 ийн халдварыг тараах нөхцөлийг бүрдүүлж байна  

    2020-03-09

    Өнгөрсөн 24 цагийн байдлаар COVID-19-ийн халдвар дэлхийн 105 оронд бүртгэгдээд байна. Мөн нэг шөнийн дотор дэлхийн хэмжээнд 98 нас баралт бүртгэгдэж, нийт нас баралтын тоо 3585-т хүрээд байна.

    Болгар, Бангладеш, Малдав зэрэг зургаан оронд шинээр өвчлөл бүртгэгдсэн. БНСУ, Испани,Итали зэрэг оронд халдварын тархац өндөр хэвээр байна.

    Шинэ тохиолдол бүрийн 60 гаруй хувь нь COVID-19 ийн халдвар гарсан улс оронд зорчсон өгүүлэмжтэй байна. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлал нь коронавирусийн халдварыг тарааж буй нэг гол үзүүлэлт болж байна  гэж ЭМЯ-аас мэдээллээ.

    Тухайлбал, Вьетнам улсад 18 дахь шинэ тохиолдол бүртгэгдсэн.

    Энэ нь Лондонгоос өвчтэй хүнтэй хамт аялж явсан 30 хүн нэгэн зэрэг халдвар авсан байна. Агааргүй орчинд удаан хугацаагаар сууж явах нь халдвар тараах нөхцөлийг бүрдүүлжээ.

    Тийм ч учраас ЭМЯ-аас нэгдүгээр сарын 6-аас эхлэн өвчлөл гарсан бүс нутагт аялахгүй байх зөвлөмжийг иргэдэд өгсөөр байгаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ