• Хөдөлгөөн нээсэн эхний өдөр буюу гуравдугаар сарын 3-нд 54383 тээврийн хэрэгсэл, 190400 гаруй зорчигч нийслэл рүү орж гарчээ

    2020-03-09

    Нийслэл рүү шалган нэвтрүүлэх есөн товчоо бий. Эдгээр товчоод дээр цагдаа, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газар зэрэг  байгууллага хяналт тавиж ажиллаж буй.

    Улсын Онгой комиссоос сар шинийн баяраар  нийслэл рүү орох гарах хөдөлгөөнийг  хаасантай холбоотойгоор гуравдугаар сарын 3-8-ны хооронд цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагууд товчоод дээр ажилласан.

    • Хөдөлгөөн нээсэн эхний өдөр буюу гуравдугаар сарын 3-нд нийслэл рүү 54383 тээврийн хэрэгсэл, 190400 гаруй зорчигчид орж гарчээ.
    • Өчигдөр буюу гуравдугаар сарын 8-нд 14550 тээврийн хэрэгсэл орж гарч, 49277 зорчигч эрүүл мэндийн хяналтад хамрагджээ.

    Энэ хугацаанд нийт 158746 тээврийн хэрэгсэл, 608724 зорчигч эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ