• Д.Нямхүү:Онгоцоор аль ч чиглэлд зорчсон халдвар авах өндөр эрсдэлтэй

    2020-03-09

    Сэжигтэй тохиолдлуудын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө:

    • Гуравдугаар сарын 7-нд ХӨСҮТ-д гурван тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан
    • Гуравдугаар сарын 7-ны ажиглалтад 16 хүний эхний шинжилгээнээс коронавирус илрээгүй ч үргэлжлүүлэн 14 хоног ажиглалтад байлгана
    • Гуравдугаар сарын 8-нд ХӨСҮТ-д нэг, Дорноговь аймгийн Улаан-бадрах суманд уул уурхайн компанид нэг хүн тусгаарлагдсан.

    БНСУ,Япон,Итали зэрэг улсуудаас монгол иргэд Москва,Берлиний чиглэлийн онгоцоор дамжин ирж буй. Тэгвэл энэ талаар Д.Нямхүү “Онгоцоор аль ч чиглэлд зорчиход хамгийн аюултай. Яагаад гэвэл агаарын солилцоо байхгүй, маш ойрон шахаж суудаг. Энд хэрвээ халдвартай хүний хажууд байх юм бол халдвар авах өндөр эрсдэлтэй.

    Урагшаа,хойшоо,хажуу тийшээ гурван эгнээ бүгд эрсдэлтэй.

    Хятадын Засгийн газраас үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж, иргэд нь ч маш сайн хэрэгжүүлж байна. Ухань хотын нөхцөл байдал дээрдэж байна. Хятадад бол гэрт нь 30 хоног тусгаарлаж байхад иргэд нь түүнийг чандлан сахиж, сахилга баттай байна.

    Маш амархан боловч хэрэгжүүлж болохоор зүйлийг хэрэгжүүлэхгүй, эсэргүүцэх маягтай хандаж байгаа нь Монгол улсын аюулгүй байдалд нөлөөлж байна” гэлээ.

    Голомт болон халдварлаж буй улс орноос ирж буй иргэд ирээд тусгаарлагдлаа гэхэд өөрсдийнхөө зардлаар тусгаарлагдана.

    Видео үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ