• С.Эрдэнэ:Одоогоор намайг яллагдагчаар татаагүй, гэмт хэрэгт холбогдуулах баримтаа гаргаад ирвэл би шалгуулахад бэлэн

    УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр  мэдээлэл хийж тус намын гишүүд, дэмжигчдийн эсрэг улс төрийн зорилгоор хоморголон хэрэг үүсгэж байгааг эсэргүүцэн мэдэгдэл гаргаж байгаа болон

    Мэдэгдэлд, АН-аас төрийн хариуцлагатай алба болох УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, сайдын алба хашиж байсан нэр бүхий гишүүдэд холбогдуулан хэрэг үүсгэх, хэрэг үүсгэхээр айлган сүрдүүлж байгаа нь хууль бус үйлдэл болохыг илэрхийллээ.

    Монгол Улсад стратегийн ач холбогдол бүхий 55 ордын нэг Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын тухай УИХ-ын тогтоолууд үр дүнд хүрээгүй болохыг С.Эрдэнэ мэдэгдэж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна.

    УИХ-аас 2019 онд “Эрдэнэс Тавантолгой”-г хувьчлах 73 дугаар тогтоол баталж, 2019 оны долдугаар сарын 9-нд Засгийн газрын 296 дугаар тогтоол гарч, дээрх тогтоолыг хэрэгжүүлэхээр болоод байна. 

    АН-ын хувьд Тавантолгойн 30 хувийг гадныханд тэрбум доллараар зарах нь байж болохгүй асуудал бөгөөд 209 жил ажиллах уг ордоо 209 жил ажиллуулаад 209 тэрбумыг олох нь илүү ашигтай хэмээн үзэж буй аж.

    Хуулийн төслийг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг ашиглах чиглэлд гаргасан УИХ-ын тогтоол, шийдвэрүүдэд нэн даруй өөрчлөлт оруулах шаардлагын үүднээс боловсруулсан аж. Ингэснээр Үндсэн хуульд заасан байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртээх, зүй зохистойгоор ашиглах чиглэлд бодлогын томоохон өөрчлөлт гарна гэж үзжээ.

    Түүнийг ийм тогтоолын төсөл өргөн барих талаар Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд өнгөрөгч долоо хоногт мэдэгдэж байсан нь ийнхүү биеллээ олж байна. Одоогоор уг төслөө Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байгаа аж.

    Мөн тэрээр тогтоолын төслөөс гадна эрх баригчдад мэдэгдэл хүргүүлж байгаагаа онцоллоо. Учир нь 2020 оны 2-р сарын 19-ний Засгийн газрын 75-р тогтоолоор ЗГХЭГ-ын албан тушаалтнууд, яамдын захиргааны албан тушаалтнуудын цалинг 279-451 мянган төгрөгөөр нэмэгдүүлснийг эсэргүүцэж байгаа ажээ. Дэлхийн 100 орчим улсад коронавирусийн халдвар тархаж эмч, багш, онцгой байдлын ажилтнууд өндөр ачаалалтай ажиллаж байхад тэдний цалинг нэмэгдүүлэхгүй атал төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмсэн нь Үндсэн хуулийн үл ялгаварлах зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

    Тиймээс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмсэн тогтоолоо цуцалж, шуурхай нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байна гэсэн юм.

    -Таныг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл байна?
    -Сонгууль дөхсөн үед улс төр хийж байна. Одоогоор намайг яллагдагчаар татсан ямар нэгэн мэдэгдэл, бичиг сачиг ирээгүй. Ирэх ч шалтгаан, нөхцөл байхгүй.Гэмт хэрэгт холбогдуулах баримтаа гаргаад ир л дээ. Тэгвэл би шалгуулахад бэлэн…

    – Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын асуудлаар таны байр суурь ямар байгаа вэ?

    Өнөөдөр АН-тай холбоотой, өмнө нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хууль хяналтын байгууллааас шалгах асуудлууд гарч байна. Тодорхой нотлох баримтгүйгээр хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхаарч ажиллахыг бид шаардсан.

    Ц.Элбэгдорж 2009 оноос АН-ын гишүүнчлэлээс түдгэлзсэн. АН-ын гишүүнчлэлээ сэргээгээгүй.  Нам бус хүн. Л.Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдоржоо олж ир гэж ярьж байна билээ. Шалгах шаардлагатай улсуудыг АН олох үүрэг байхгүй. Эрх барьж байгаа бол өөрсдөө олж ир. Эрх барьж байгаа хүчинд бүх эрх мэдэл нь байгаа. Тэр хуулийн байгуулагуудаа ажиллуул л даа. Төрийн чиг үүргийг яагаад улс төрийн намд наагаад байгаа юм.

    Видео үзэх:

    Gereg.Mn

    УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Sunday, March 8, 2020

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ