• Дэд хурандаа Л.Амармөрөн:Гудамж, талбайд нус, шүлсээ хаясан, бие зассан 6 мянга гаруй хүнд 76 сая төгрөгийн торгууль ногдуулсан

    2020-03-09

    COVID-19  өөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн  байгууллага хэв, журам сахиулах, төр засгаас гарсан тогтоол шийдвэрийн биелэлтийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж буй. Энэ талаар  Нийслэлийн цагдаагийн газрын дэд хурандаа Л.Амармөрөн дараах мэдээллийг өглөө.

    Нийслэлийн цагдаагийн газрын төв  байрны албан хаагчид болон харьяа дүүргийн цагдаагийн албан хаагчид өдөр тутам хяналт  шалгалтыг тасралтгүй зохион байгуулж  байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Засаг  даргын А/223, А/168 зэрэг захирамжийн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

    А/223 дугаар захирамжийг 168 ААН-үүд зөрчсөн.  Зөрчил удаа дараа давтагдсан ААНүүдийн нэрсийг зарлаж  байна.

    • Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо АНУ төв цахим тоглоомын газар
    • Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг МАРИНА цахим тоглоомын газар 5 удаа тогтоол, шийдвэр зөрчин үйл ажиллагаа явуулж байна.
    • Баянгол дүүрэг 13 дугаар хороо ФОКС цахим тоглоомын газар 

    Нийтдээ 77 ААН захирамж зөрчиж ажилласан учраас холбогдох байгууллага руу тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг  хүргүүлсэн.  ААН-үүд тогтоол, шийдвэрийг яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг бус яаж зөрчих вэ гэж харж байна.

    Иргэд маань төр засгаас гарч байгаа шийдвэрийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг талаас нь бодож  хариуцлагатай хандах хэрэгтэй байна.Бид гадаад улс оронд зорчихдоо тухайн улсын хууль тогтоомжийг яаж зөрчихгүй байх вэ гэдгээ байнга бодож явдаг. Монголд гайгүй биз, болох л байлгүй гэсэн өнгөц хандлагаар хандаж болохгүй.

    Нийслэлийн Засаг даргын А/168 дугаар захирамжид заасан олон нийтийн газар нус, шүлс зэргээ хаяхгүй байх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж байна.

    6898 хүнд 76 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Эдгээрийн 1800 нь гудамж талбайд нус, цэрээ хаясан зөрчил байгаа бол 650 гаруй нь гудамж, талбайд бие зассан зөрчил байна.  Цаашид цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн хяналт тавьж ажиллана гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ