•  Нэг хаалга дээр нь лац тавихаар нөгөө хаалгаа нээчихдэг зарим баарны тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлжээ

    2020-03-09

    Нийслэлийн  харьяа газар, агентлагийн дарга нар нийслэлийн хэмжээнд COVID-19 өөс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэвлэлийн хурал хийлээ.

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа сүм, баар, цэнгээний газар, дэн буудал, амралын газрын үйл ажиллагааг  гуравдугаар сарын 30-ныг хүртэл хаахаар шийдвэрлэсэн. Харин ресторан, кафенуудын ажиллах цагийг 22.00 цаг хүртэл болгож өөрчилсөн.

    Энэ хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун:

    Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 5631 ААН-д тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах зөвлөмж, шаардлагыг хүргүүлсэн. ААН-үүдийн 90 хувь нь төр засгийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаж байхад хэсэгхэн хэсэг нь зөрчил гаргаж байна.

    Нэг хаалга дээр нь лац тавихаар нөгөө хаалгаа нээчихдэг баарууд мэр сэр байна, тэдгээрийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах саналыг хүргүүлсэн.

    Тодруулбал, Баянгол, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг баар, цэнгээний газар, дэлгүүр цаг баримтлаагүй зэрэг зөрчил гаргасан учраас Зөрчлийн хуулиар торгууль  ногдуулсан.

    Мөн торгууль ногдуулаад байхад дахин зөрчил гаргасан ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлсэн.

    Шууд үзнэ үү.

    Gereg.Mn

    Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан харьяа газруудын дарга нарын хамт цаг үeийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байна

    Posted by Gereg.Mn on Sunday, March 8, 2020

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ