• “Бока Хуниорс” 34 дэх удаагаа Аргентины аварга боллоо

    Аргентины аварга шалгаруулах тэмцээний 23-р тойрогт “Бока Хуниорс” баг “Химнасиа ба Эсгрима” багийг хүлээн авч тоглов. Энэ тоглолт Буэнос-Айрес дахь “Альберто Армандо” цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж, талбайн эздийн 1: 0 харьцаатай хожлоор өндөрлөв.

    Тоглолтын цорын ганц гоолын эзэн нь “Бока Хуниорс” багийн довтлогч Карлос Тевез байсан бөгөөд 72 дахь минутад бөмбөгийг хаалганы торонд оруулжээ.

    Ийнхүү аварга цолны хувь заяаг 23-р тойрогт эцсийн байдлаар шийдсэн. Аргентины аварга шалгаруулах тэмцээн дуусахаас өмнөх зочлон тоглолтын хувьд “Бока Хуниорс” “Ривер Плэйт”-д л нэг оноо алдсан. Зэрэгцээ тоглолтод “Ривер Плэйт” “Атлетико Тукуман”-тай тэнцсэн (1: 1) байна. Ингэснээр “Бока Хуниорс” Аргентиний аварга болов.

    Энэ цолыг Буэнос Айрес хотын клуб 34 дэх удаагаа хүртэж байгаа юм. Шилдэг цомын тоогоор тэргүүлэгч нь “Ривер Плэйт” аж. Тус баг Аргентины аварга шалгаруулах тэмцээнд 36 удаа түрүүлжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ