• Эмэгтэйчүүд коронавирусээс амьд гарах өндөр магадлалтай гэдгийг Хятадын судлаачид батлав

    Хятадын Ухань хотод ажиллаж буй эрдэмтэд коронавирусын үед эрэгтэй,эмэгтэй хүмүүсийн аль нь хамгийн тэсвэр өндөртэй байгаа талаарх хэд хэдэн судалгааг хийжээ.
    Эмэгтэйчүүд коронавирусээс амьд гарах өндөр тэсвэртэй байгаа боловч өвчтөнүүдтэй хамгийн ойр байж, бүх асаргааг хийж байгаа учраас сэтгэлийн хямрал, нойргүйдэлд өртөх эрсдэл өндөр байна гэсэн үр дүн гарсан байна.
    Судалгааны анхдагч хувилбарыг нийтэлдэг medRxiv.org сайт дээр өнгөрсөн пүрэв гарагт тавигдсан судалгааны үр дүнгээр коронавирусын 1,000 өвчтөнөөс нас барсан 70 хувийг эрэгтэйчүүд эзэлж байсан байна.
    Ухань нэгдсэн эмнэлэг, Бээжингийн Тонгрэн эмнэлгийн судлаачдын хийсэн тус судалгаанд эрэгтэйчүүд дундаа ахимаг насны хүн ам нь хамгийн өндөр эрсдэлтэй байна гэсэн байна.
    Бас нэгэн судалгааг Бээжин болон Шуанвугийн эмнэлгийн мэргэжилтнүүд Уханы Тонгжи эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байсан 47 өвчтөн дээр хийсэн байна. Ингэхэд эрэгтэй өвчтөн нь илүү уушигны өвчлөл, хоёр догч халдвараар өвчилж, илүү цогц эмчилгээг хийж байсан боловч эдгэрэл муутай байв. Хоёр долоо хоногийн хугацаанд эрэгтэйчүүдийн биеийн байдлын 83-аас дээш хувь нь хүндэрсэн бол эсрэгээрээ 20 хувь нь бүрэн эдгэрчээ.
    Эх сурвалж:South China morning post

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ