• Италид өдөрт 100 гаруй хүн нас барж буй учир Ломбарди зэрэг 5 мужийн 14 газарт хорио тогтоожээ

    Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте 3-р сарын 8-нд шилжих шөнө Ломбарди муж болон Венето, Эмилиа-Ромагна, Марке, Пьемонт зэрэг мужийн 14 нутаг дэвсгэрт орох, гарахыг хязгаарлах тогтоолд гарын үсэг зуржээ. Энэ тухай баримт бичигт дурдсан тухай ASNA мэдээллээ. Коронавирусын шинэ хэлбэрийн халдвар тархсантай холбогдуулан арга уг хэмжээг нэвтрүүлж байгаа аж.

    Хорио цээртэй нутаг дэвсгэрээс гарах, нэвтрэх нь зөвхөн онцгой тохиолдолд, жишээлбэл, эмнэлгийн шалтгаанаар л боломжтой болор юм. Ерөнхий сайдын зарлигт бүх музей, галерей, сүм хийд, олон нийтийн арга хэмжээнд зориулагдсан бусад газруудыг хаахаар заасан байна.

    Италийн иргэний хамгаалалтын албаны дарга Анжело Боррелли тус улсад өдөрт дунджаар коронавирусын 1200 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгааг мэдээлэв. Өнөөдрийн байдлаар Италид коронавирусийн халдварын тохиолдол 7,375 илэрч, 366 өвчтөн нас бараад байна. Энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд зөвхөн Хятадын дараа хоёрт орж байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ