• Шинээр долоон улсад анхны тохиолдол бүртгэгдсэнээр халдвар тархсан улсын тоо 101-т хүрлээ

    Өчигдөр оройны байдлаар долоон улсад коронавирусын халдвар хүнээс хүнд халдварлаж эхэлснээр Хятадаас гадна нийт 53 улсад хүнээс хүнд халдварлах болсон тухай ДЭМБ-аас мэдээлжээ.

    Камбож,Автсри,Унгар,Эгипт,Перү,Булгар болон Малдив улсуудад хүнээс хүнд халдварлаж эхэлсэн байна.

    Дэлхийн дахинаа сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 3,656 хүн шинээр халдвар авсан нь тогтоогдсон бол үүний 3,610 нь эх газар Хятадаас өөр улсуудад байгаа юм.

    Мөн нэг өдрийн дотор дэлхий дахина коронавирусээр нас барагсдын тоо 71-ээр нэмэгджээ.

    Мөн Коста-Рика,Фароегийн арлууд, Францын Гвиана, Малдив,Мальт,Молдовийн орон зэрэг улсуудад коранавирусын анхны тохиолдлууд бүртгэгдлээ. Ингэснээр дэлхийн коронавирусын халдвар тархсан орны тоо 101-т хүрлээ.

    Эх сурвалж:Xinhuanews

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ