Гуравдугаар сарын 30 хүртэл гадаад улс руу зорчихгүй байхыг Улсын онцгой комиссоос нийт ард иргэддээ уриаллаа

2020-03-08

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Уг мэдээллийн үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян коронавирустэй тэмцэхэд иргэд, байгууллагуудаас ОБЕГ-т нийт нэг тэрбум төгрөгийн хандив тусламж ирснийг мэдээлж, хандив, тусламж илгээсэн бүх байгууллага хүмүүст талархал илэрхийлэв.

Онцгой комиссын өнөөдрийн хурлаас онц шаардлагагүй бол гадаадын аль нэг улс руу гуравдугаар сарын 30 хүртэл зорчихгүй байхыг нийт ард иргэддээ хандан уриалж байгааг ОБЕГ-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин  мэдээллээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 99 улсад коронавирусын халдвар тархаад байгаа учир асар эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байгааг ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мөн мэдээлэв.

Тиймээс иргэн бүр сахилгатай, хариуцлагатай, ухамсартай байх шаардлагатай гэв.

Шууд үзэх:

Gereg.Mn

Улсын онцгой комисс хуралдаж байна

Posted by Gereg.Mn on Saturday, March 7, 2020

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ