• Таван настай Э.Энххүслэн охин өөрийн гахайнд хадгалсан 200,000 төгрөгөө ЭМЯ-д хандивлалаа

    2020-03-08

    Таван настай Э.Энххүслэн гахайгаа хадгалж хадгалсан мөнгөө ЭМЯ-д хандивлалаа. Тэрээр ирээдүйд эмч болох мөрөөдөлтэй гэнэ.

    Э.Энххүслэн “Уг нь цэцэрлэгт явдаг. Тэхтээ сая коронавирус гараад явж чадаагүй. Мөнгөөр нь аав,ээж хоёр машин авахыг хүсж байсан. Гэхдээ намайг нэг удаа авахыг минь зөвшөөрсөн.

    Энэ 200,000-аа ээж, аав хоёроос аваад хийсэн.

    Дахиад гахай аваад мөнгөө цуглуулна. Энэ муухай коронавирусыг эдгээхийг тулд л гахайгаа өгсөн. Би энэ гахайгаа авахгүй, та хэд эмчил. Би бушуухан найзуудтайгаа тогломоор байна.

    Өвчин тусахгүй л бол аз жаргалтай амьдарна гэсэн үг” гэлээ.

    Видео үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ