• Явахгүй байхыг зөвлөсөөр байхад “Ремакс” компанийн 24 хүн дэлхийн 60 орны 6,000 төлөөлөгч оролцсон олон улсын хуралд яваад ирсэн байна

    2020-03-08

    Нэгдүгээр сарын 9-нөөс хойш өвчлөл гарсан оронд зорчихгүй байх зөвлөгөөг өгч байгаа боловч энэ явдал буурахгүй байна.

    Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт,судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хоёр сарын хугацаанд зөвлөгөө, зөвлөмжийг өгч халдвар гарсан улс орнуудад аялахгүй байх зөвлөмжийг өгч байна. Гэтэл манай иргэд олон улсын хурлуудад оролцож байна.

    Ремакс компанийн 24 хүн хоёрдугаар сарын 23-28-ны өдрүүдэд 60 орны 6,000 гаруй хүн оролцсон,Америкийн Лас Вегаст болсон Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд оролцсон байна.

    Гэтэл тухайн хуралд оролцсон Канад улсын иргэнээс коронавируын халдвар тогтоогджээ.

    Анхны хүмүүс нь гуравдугаар сарын 3-ны өдөр анхны 5 хүн ирснийг ХӨСҮТ-д тусгаарласан.

    Гэхдээ олон улсын форумд оролцсоноо хэлээгүй.

    Харин зохион байгуулсан газраас нь “Хуралд оролцсон хүмүүсийг анхаарна уу” гэсэн ноот бичиг илрүүлсэн.

    Өчигдрийн байдлаар Монголд ирсэн 16 хүнийг олж,тусгаарлалтад аваад байна.

    24 хүний явснаас 8 хүн нь ирээгүй байна.

    Хурал,зөвлөгөөн нь маш олон хүн бөөгнөрч,агаарын солилцоо муу учраас халдвар авах өндөр эрсдэлтэй” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ