• Хятадад халдвартай 70 хүнийг тусгаарлаж байсан зочид буудал үл мэдэгдэх шалтгаанаар нуран унажээ

    2020-03-08

    Хятадын Фүжиан мужийн Гүанзу хотод коронавирусын халдвар авсан нийт 70 хүнийг тусгаарлаж байсан зургаан давхар зочид буудал өчигдөр орой үл мэдэгдэх шалтгаанаар нуран унажээ.

    70 хүнийг эрэн сурвалжлах, аврах ажиллагаа үргэлжилж байна. Гүанзу хот нь халдварын голомт Ухань хотоос ердөө 600 метрийн зайтай. Барилгын хувьд 2018 онд ашиглалтад орсон бөгөөд нийт 80 өрөөтэй.Тус зочид буудлыг коронавирусын тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байсан байна.

    Дуудлага өгсний дараа 1,000 гаруй гал сөнөөгч, аврах багийнхан ирж, өчигдөр оройны 23:20 минутын байдлаар нийт 33 хүнийг нурангаас гарган авч чаджээ.

    Өнөөдөр өглөөний байдлаар нийт 43 хүнд аврах ажиллагаа явуулснаас хоёр болон гурван настай хүүхдүүдийг аварч чадсан байна.Хятадын Онцгой байдлын яамнаас Күанзүд тусгай баг явуулж ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм.

    Аврах багийнхан бүрэн хамгаалах хувцас хэрэгсэл болон амны хаалттайгаар аврах ажиллагааг явуулж байна.

    Эх сурвалж:Xinhuanews

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ